БНСУ-ийн хөрөнгө оруулалттай ITwizard ХХК-д бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Манай компани нь Солонгос улсаас төсөл авч хөгжүүлэлт хийдэг бөгөөд вебсайт, хэрэглээний програм, гар утасны аппликейшн зэрэг төрөл бүрийн хөгжүүлэлтийн ажлуудыг гүйцэтгэж байна.
Бид IT аутсорсингийн ажлаас гадна Монгол улсын зах зээлд ажлын зарын сайт, үл хөдлөх хөрөнгө зуучийн сайт, SNS үйлчилгээ зэргийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн ажилчдыг харилцагч компанийн урилгаар өөрийн мэргэжлийн дагуу БНСУ-д томилолтоор ажиллах нөхцөлийг нээж өгссөнөөр тухайн улсын өртгөөр цалинжих боломжийг бүрдүүлэн өгч ажиллаж байна.
Ай Ти Визард ХХК-ний гишүүн болсноор танд дараах боломжууд нээгдэх болно.
Ажилтны нийгэм хамгааллын бодлого
Бид ажилчдын нийгмийн халамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд ажилтан бүрд тулгарсан асуудлыг компанийн зүгээс яаралтай шийдвэрлэн хамтран ажилладаг болно.
Бидний зорилго дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж, цахим хувьсгал өрнөж буй энэ эрин үед технологид суурилсан амжилтын гол чиглүүлэгч түнш нь байх үнэтэй хариуцлагатай үйлсэд бид бүхий л хүч чадлаа зориулан залуу эрин үеийг дэмжин ажиллах болно.
Манай үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно.